Байр суурь1 мин унших

Д.Энхтүвшин: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг хэзээ, хэрхэн байгуулах вэ?

УИХ-ын чуулганы /2026.04.23/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

П.Батчулуун эмч Монголд эд, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр олон жил ажиллаж олон хүнд амь, амьдрал бэлэглэсэн ачтан. Би энэ ач тусыг хүртсэн хүмүүсийн нэг. Харин одоо эрх зүйн орчныг сайжруулахаар идэвхийлэн ажиллаж байгаад талархаж байна. Арвин туршлага дээр нь үндэслэн тодруулах зүйл байна.

1. Эд эрхтэн эд эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулахаар заажээ. Төсвийн асуудлаас болоод энэ төвийн асуудлыг шууд хэрэгжүүлэх боломжгүй. Тэгэхээр хэзээнээс, хэрхэн хийхээр төлөвлөж байгаа вэ?

2. Донорын олдоц, өвчлөл, эдийн засгийн хүчин чадал зэргээсээ хамаараад  хэдэн сая энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах төв байхаар тооцдог вэ? Энэ төв эсвэл агентлаг ямар бодлого баривал зохих вэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүн П.Батчулуун эмч хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Оношилгоо, эмчилгээХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2023