Үйл явдал1 мин унших
"Тунгалаг мэлмий" аян Чингэлтэй дүүрэгт...

Жил бүр зохион байгуулагддаг "Тунгалаг мэлмий" аян Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдаж байна.
ЧД-ийн Засаг дарга З.Төмөртөмөө:

Дүүргийнхэн маань, тэр дундаа ахмадууд маань маш их баяртай байгаагаа илэрхийлж байна. “Южин оптикал” эмнэлгийн захирал ирэх жил ч Чингэлтэй дүүрэгт ажиллана гэдгээ илэрхийллээ.
БНСУ-ын нүдний нарийн мэргэшлийн эмч нар Чингэлтэй дүүргийн 400 иргэнд хараа зүйн цогц оношилгоо хийж, зөвлөгөө өгч, харааны шил тохируулах үйлчилгээг үзүүлнэ гэдэг том ажил. Дэмжиж, санаачилж, хамтарч ажиллаж байгаа “Сайн Учрал сан”-нд талархал илэрхийлье.
Сангийн тэргүүн Ч.Сэлэнгийн хэлсэнчлэн, Нүдний цөцгий мэт хайрла гэдэгчлэн мэлмий гэдэг хүний хамгийн чухал эрхтэн. Тиймээс иргэддээ, хүн бүхэнд эрүүл энхийг хүсье.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
