Үйл явдал1 мин унших
"Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр" тохиож байна

Сүүлийн жилүүдэд чихрийн шижин, таргалалт нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Ялангуяа 7–11 насны хүүхдийн таргалалт сүүлийн жилүүдэд долоо дахин нэмэгдсэн нь анхаарал татахуйц үзүүлэлт юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн сахарын хэрэглээг авч үзвэл 68% буюу 10 нэгж сахарын 7 нь чихэрлэг ундаанаас авч байгаа гэсэн тооцоо бий.
Иймээс чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн. Уг хууль 2027.01.01-нээс хэрэгжиж эхэлнэ.
Хуулийн гол зорилго нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэж байгаа юм. Тухайлбал, үйлдвэрлэгчдийг ундааныхаа сахарын хэмжээг бууруулах, чихэрлэг ундааны импортыг багасгах, жимс, ногоо зэрэг эрүүл хүнсний хэрэглээг дэмжих, иргэдэд эрүүл хооллолтын боловсрол олгох, сургуулийн орчинд эрүүл хүнс, ундааны сонголтыг нэмэгдүүлэхэд юм.
Эрүүл мэндээ хамгаалах нь зөвхөн хувь хүний асуудал биш. Үйлдвэрлэгч, төр, иргэн бидний хамтын оролцоо чухал.
Маргааш гэж хойшлуулахгүйгээр чихэрлэг ундааны хэрэглээгээ багасгаж, хүүхдүүддээ эрүүл зөв дадал хэвшүүлэх нь ирээдүйдээ хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
