Байр суурь1 мин унших

Л.Соронзонболд: Өмнөх танхим дээр байсан ямар үйл ажиллагаанууд шинэ хууль дээр хасагдсан бэ?

 УИХ-ын чуулганы /2026.04.23/-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Энэ хуулийн төсөл улс төрөөс ангид нэг компанийн асуудал биш, салбарын эрх ашгийг хамгаалах бодлого болоод, бүтцийн өөрчлөлт оруулж буй учраас энэхүү шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байна.

Аливаа өөрчлөлт тодорхой хэмжээнд эсэргүүцэлтэй тулгарна.

ХАҮТ-ын үйл ажиллагааны ямар хэсэг энэ хуульд хасагдаж орж ирсэн бэ? Нөгөө талаас ямар үйл ажиллагаа шинээр нэмэгдсэн бэ?

Төрийн зарим үйлчилгээг эрхлэх үйл ажиллагааны хэлбэрүүд өмнө нь байсан санагдаж байна. Энэ талаар тодорхой хариулт өгвөл гишүүдэд илүү ойлгомжтой болно оо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008