Үйл явдал1 мин унших
Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын үр дүн 95 хувьтай байна

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаХХНБХ-ны хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 60 гаруй саналаар санал хурааж, гишүүдийн олонх дэмжлээ.
Монгол улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын үр дүн 95-аас дээш хувьтай хэрэгжиж байгааг хууль санаачлагчид онцлов.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэд гадаад улс руу энэ төрлийн эмчилгээнд явах зардал багасаж, эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг авах боломж нэмэгдэнэ. Мөн амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт хийгдэж, эмчилгээний төрөл, чанар, хүртээмж, үр дүн сайжрах зэрэг давуу талтайг тодотгов.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай эрхтэн, эд, эс суулгах хагалгааны өнөөгийн нөхцөл байдлын талаар Ажлын хэсгээс тодрууллаа.