Байр суурь2 мин унших
Р.Батболд: Төр өөрөө бизнест оролцож орон сууцын үнийг механикаар өсгөж байгаа !
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ны өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Батболд байр сууриа илэрхийллээ.
Энэ хуулийг дэмжээд байгаа юм. Хэрэгжүүлэх шаардлагатай газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэний цахилгаан станц гэсэн 2 том төслөө дагуулаад Сэлбэ дэд төв гэх нийслэлийн нэг хулгайн төсөв оруулж ирчхээд зүтгүүлээд байгаа. Монгол Улс нэг төсөвтэй, нэг улс. Нийслэл бонд босгох болон зарцуулалтаа тооцохдоо төсвийн бодлоготойгоо уяагүй. Давхар дээлтэй яваад байгаа нийслэл гэж нэг том улс бий болсон. Бонд босгож мөнгө босгочхоод, үүнийгээ хуулиар хамгаалаад хэрэглэх гээд, гишүүдийг лоббидоод яваад байгаа. 2 дугаарт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын барилга орон сууцын өртөг нь маш өндөр 2024 онд бид нар хэсэг гишүүд гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдтэй танилцаад явсан.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





