Үйл явдал1 мин унших
ЭЗХЯ: Өнгөрсөн 7 хоногт

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ДОЛОО ХОНОГИЙН /2026.04.20-04.26/ ОНЦЛОХ АЖЛУУДААС ХҮРГЭЖ БАЙНА.
- Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав.
- Эдийн засаг, хөгжлийн яам болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв хамтран хоёр дахь жилдээ “Төр, хувийн хэвшлийн түншлэл форум-2026” арга хэмжээг зохион байгууллаа.
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзаж, НҮБ-ын Монгол Улстай 2028-2032 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны таван жилийн стратегийн хүрээнд хамтран ажиллах боломжит чиглэлүүдийн талаар санал солилцов.
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Нурдаулетов Гизат Дауренбековичтой уулзлаа.
- Эдийн засаг хөгжлийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв хамтран “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” долоо хоногийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулав.
Эх сурвалж:
Эдийн засаг хөгжлийн яам





