Үйл явдал1 мин унших

Судалгаанд суурилсан бодлогын асуудлыг хэлэлцлээ

Судалгаанд суурилсан бодлогын асуудлыг хэлэлцлээ

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо Фридрих Эбертийн сантай хамтран судалгаа, бодлогын чиглэлээр уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргалаа.

Уулзалтад эрдэмтэн, судлаачид, Жендэр судлалын төв болон талуудын төлөөлөл оролцож, судалгааг бодлогод нөлөөлөхүйц үр дүнд хүргэх, баруун бүсийн малчин иргэдийн амьдрал, нийгмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн судлах, жендэрийн асуудлыг цогц байдлаар авч үзэх шаардлагыг онцлов.

Мөн хөдөө, хотын хүн амын тэнцвэргүй байдал, ажлын байр, эрүүл мэнд, боловсролын хүртээмж, малчин хүний үнэлэмж буурч буй зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэв.

Талууд гурван талт хамтын ажиллагааны хүрээнд:

-Судалгааны чиглэл, сэдвийг тодорхойлох

-Чанарын судалгаанд суурилсан арга зүй хэрэгжүүлэх

-Үр дүнг бодлого, хөтөлбөрт тусгах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

СДМЭХ нь цаашид бодлогоо судалгаанд суурилж, бодит өөрчлөлтөд чиглүүлэн олон улсын түншлэлээ өргөжүүлэн ажиллана.

Эмэгтэйчүүдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2013