Байр суурь1 мин унших

Л.Соронзонболд: Мэдээллийн нэгдсэн санг энэ холбоон дээр бөөгнүүлэх шаардлага байгаа юу?

УИХ-ын чуулганы /2026.04.30/-ны өдрийн хуралдаанаар  Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд байр сууриа илэрхийллээ.

Нийгмийн ажлын тухай хууль нийгмийн ажлын хүрээ нь маш өргөн байдаг. Хувь хүний хөгжлийг дэмжих үйлчилгээтэй холбоотой асуудлыг  мэргэжлийн холбоо хариуцаад мэдээллийн санг  бүрдүүлэх гээд байна. Монгол улсад хувь хүн болгон өөрийнхөө хувь хүний хөгжлийнхөө төлөө бие дааж ажиллаж чаддаг, энэ тал руугаа илүү хөгжих ёстой гэж боддог. Хуульд заасан  хувь хүний хөгжлийг дэмжих үйлчилгээ яаж явах вэ.  Сургалт, зөвлөгөө байж болно. Үүнийг  бүгдийг нь мэргэжлийн холбоонд  төвлөрүүлэх ямар шаардлага байгаа вэ.

Л.Соронзонболд: Мэдээллийн нэгдсэн санг энэ холбоон дээр бөөгнүүлэх шаардлага байгаа юу?

Хувь хүний нийгмийн үйлчилгээний хүрээ нь төрийн байгууллагаас гарч байгаа үйлчилгээ болон хувийн сектороос ч гарч байгаа үйлчилгээ байж болно. Бүх мэдээллийн нэгдсэн санг энэ холбоон дээр бөөгнүүлэх гээд байна. Хувь хүний нууцлалын тухай хуультай холбогдолтой олон асуудал байгаа. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ. Энэ салбарт 3 мянга гаруй ажиллагсад ажилладаг. Цалин хөлсний асуудал нэлээн хүнд байдаг. Холбоо төртэй ялангуяа төрийн ажил хийж байгаа хүмүүстэй холбоотой асуудлаар нэлээн тохирч ажиллах юм байна. Бүх салбар дээр иймэрхүү байдал нэвтэрчих юм биш үү.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009