Байр суурь2 мин унших

П.Сайнзориг: Хууль сахиулагчдыг бэлтгэх тогтолцоонд өөрчлөлт хийхгүйгээр чанарын үр дүн, хандлага сэтгэлгээний асуудлууд өөрчлөгдөхгүй!

УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Би асуулт асуухгүй учир нь өөрөө ажлын хэсэгт ажилласан байгаа. Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлаар УИХ дээр сонсгол хийсэн. Маш олон хүмүүс хохирогч болсон. Зарим нь шүүхээр эцэслэгдсэн байхад зарим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа. Кэйс болгоныг тухайлан ярилцах гэхээсээ илүүтэй цаашдаа хэргийн бодит байдлыг тогтоох үйл ажиллагаанд хүний эрх зөрчигддөггүй байх дээрээс нь хэн нэгнийг хэлмэгдүүлж эсвэл хэн нэгнийг хэлсээр, хэн нэгэнд ял завшуулах байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргахгүй байх чиглэлд суурь асуудлуудыг анхааръя гэж байгаа. Байнгын хорооны түвшинд хэлсэн. Хувийн эрх зүйн чиглэлийн хууль эрх зүй буюу эдийн засаг бизнесийн ойлголт багатай хүмүүс гарахаар ялангуяа энэ чиглэлийн хэрэг хянан шийдвэр болгон явуулж байхдаа л хүний эрхийг зөрччихөөд байгаа. Эрүүдэн шүүх гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Зарим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорууд өөрсдөө эрүүдэн шүүхийн ажиллагааг хийж байгаа эсэхээ ч мэдэхгүйгээр бусад байдлаар шүүх ажиллагаануудыг гаргачхаад байгаа. Үүнийг цаашдаа анхааръя.

П.Сайнзориг: Хууль сахиулагчдыг бэлтгэх тогтолцоонд өөрчлөлт хийхгүйгээр чанарын үр дүн, хандлага сэтгэлгээний асуудлууд өөрчлөгдөхгүй!

Тогтоолын хэрэгжилтийг ЗГ тэр дундаа ХЗДХЯ координац хийгээд шүүх эрх мэдлийн байгууллага болон прокурорын байгууллага мөрдөх чиглэлийн албадуудтайгаа ярилцаж намрын чуулган гэхэд асуудлуудаа яаралтай оруулж ирээсэй. Цаашдаа тогтолцооны асуудлуудыг бид эргэж харах ёстой. Мөрдөх албыг байгуулах юм уу үгүй юу. Мөрдөх чиглэлийн үйл ажиллагаанууд 3 газар явж байгаа нь хэр оновчтой юм. Цаашдаа гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг сайжруулах ажил байгаа. Хамгийн суурь асуудал нь хууль сахиулагчдыг бэлтгэх тогтолцооны асуудал дээр өөрчлөлт хийхгүйгээр чанарын үр дүн, хандлага сэтгэлгээний асуудлууд өөрчлөгдөхгүй байна!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009