Үйл явдал1 мин унших

Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авахтай холбоотойгоор албан хаагчдад мэдээлэл хүргэлээ

Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авахтай холбоотойгоор албан хаагчдад мэдээлэл хүргэлээ

Нийгмийн даатгалын байгууллагаас албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх,тасралтгүй хөгжүүлэх зорилгоор долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” сургалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авч эхлэхтэй холбоотойгоор Мэдээллийн технологийн төвөөс НДЕГ болон аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрын албан хаагчдад мэдээлэл өглөө.

Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн шинэ шатанд гаргах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилтын хүрээнд цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг бүрэн цахимаар хүлээн авах системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авахтай холбоотойгоор албан хаагчдад мэдээлэл хүргэлээ
Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авахтай холбоотойгоор албан хаагчдад мэдээлэл хүргэлээ

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009