Үйл явдал1 мин унших

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг байгуулагдлаа

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг байгуулагдлаа

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.05.05/-ийн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн ажлын хэсэг байгуулах тухай болон цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, М.Бадамсүрэн, П.Наранбаяр, Х.Тэмүүжин, Л.Энхнасан нар ажиллах аж.

Мөн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн тул байнгын хорооны гишүүдийн 72,2 хувийн саналаар УИХ-ын гишүүн С.Лүндэгийг дэд хорооны гишүүнээр оруулахыг дэмжив.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016