Үйл явдал1 мин унших

Нийслэлийн 9 дүүргийн ахмадуудтай уулзлаа

Нийслэлийн 9 дүүргийн ахмадуудтай уулзлаа

Монгол Ардын намын дэргэдэх Ахмадын холбооноос санаачлан УИХ-ын бодлого шийдвэр, Засгийн газраас  авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулан, Зам, тээврийн яамны хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцохоор уулзалтад оролцож, салбарынхаа өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, түүнээс гарах гарц шийдлийн талаар танилцууллаа.

Нийслэлийн 9 дүүргийн ахмадуудтай уулзлаа

Хүн амын төвлөрөл, өсөлт цаашлаад бүтээн байгуулалтын оновчгүй байдал зэргээс үүдэн нийслэл хотын түгжрэл, замын дэд бүтэц анхаарал татах аюулын хэмжээнд хүрээд буй. Ганцхан жишээ дурдахад, нийслэл хотоор 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай бодис тээвэрлэгддэг нь бидний эрүүл аюулгүй байдалд эрсдэл ойрхон байгаа. Түүнчлэн нийслэлд байрлах төмөр зам нь түгжрэлийн шалтгааны 30 гаруй хувийг эзэлж байна. Тиймээс энэ бүхэнд таарсан зөв зохион байгуулалт, оновчтой шийдэл хэрэгтэй байгааг салбарын сайд хөндөж байлаа.

Нийслэлийн 9 дүүргийн ахмадуудтай уулзлаа

Зам тээврийн салбарын талаар тодорхой мэдээлэл авсан ахмадууд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, замын чанар стандартыг сайжруулах, хууль эрхзүйн орчны алдаатай байдал, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадуудын нийгмийн асуудлыг өсгөх боломжийн талаар хариулт өгөв. Ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөллөөс бүрдээгүй салбар гэж үгүй. Залгамж холбооны гагнаас болсон  тэдний үнэт үг, сургаал, туршлага чухалыг  ахмадууд сануулж байв.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Ахмадын эрх ашигХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2019

Дата архиваас

  1. 2020
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2012