Байр суурь1 мин унших
С.Одонтуяа: Цусаар дамжсан ХДХВ-ийн халдвар илрээгүй орон гэсэн үзүүлэлтээ хадгалахын төлөө төр засаг онцгой анхаарал хандуулах хэрэгтэй
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.05.07/-ны өдрийн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
61 саналын томьёоллоор санал хураахаар энэ хууль бүрэн өөрчлөгдөөд орж ирж байгаа хэрэг бишүү! Хуулийг ЗГ-аас өргөн барьсан юмуу, гишүүдээс үү? 2018 онд Монгол Улсын Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуулийн төсөлд юуг зохицуулсныг тайлбарлаж өгнө үү.
Хуулийг хам хум санаачилж, 61 зарчмын зөрүүтэй санал гаргах нь хэр оновчтой эсэхэд анхаарлаа хандуулахыг УИХ-ын даргад хандаж хэлмээр байна. Уг хуулийн төсөлд ХДХВ-ийн халдвараас үүдэлтэй цусны аюулгүй байдалтай холбоотой заалтууд алга.
2010, 11 онуудад цусны аюулгүй байдлыг хангах зорилгоор ЭМЯ, Сангийн яамны дэмжлэгтэйгээр 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж автомат тоног төхөөрөмжүүд тавьсан санагдаж байна. Хэр шинэчлэгдэж байгаа вэ? Монгол Улс өнөөдрийг хүртэл цусаар дамжсан ХДХВ-ийн халдвар илрээгүй орны тоонд багтаж байгаа. Энэ маш чухал үзүүлэлт.
Тиймээс төр засаг үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Цус боловсруулах техник технологийг байнга шинэчилж байх ёстой. Тэгэхээр хууль батлагдсантай холбогдуулаад 2027 оны төсөвт тусгах хөрөнгө оруулалтын заалтуудаа маш хариуцлагатай эртнээс анхаарч бэлдэж байх хэрэгтэй. Учир нь хууль батлагддаг, тоног төхөөрөмжүүд нь шийдэгдээгүй, төсөв нь батлагдахгүй бол үр дүнгүй.