Үйл явдал1 мин унших
З.Мэндсайхан: Татварын багц хуулийг батлуулснаар 2.2 их наяд төгрөгт иргэд, ААН-д үлдэнэ

Засгийн газраас иргэн, аж ахуй нэгжүүдэд хүлээлт үүсгээд байсан Татварын хуулийг өнөөдөр /2026.05.07/Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Сангийн сайд З.Мэндсайхан: Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтүүд иргэн, аж ахуйн нэгжид бодит дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн. Хуулийн төслүүдийг хэлэлцэн батлуулснаар нийт 2.2 их наяд төгрөгийн татварын орлого иргэд, аж ахуйн нэгжид үлдэнэ.
Татварын бодлогоор бизнес эрхлэгчдээ дэмжиж, татварын ачааллыг бууруулахыг зорилоо. Данс бүрэн хаахыг зогсооно, тайлан тушаах хугацааг сунгана. Явдал чирэгдэл болсон бичиг цаасны ажлыг хөнгөвчилнө.
Үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсны 2 хувийн татварыг болиулна зэрэг татварын эрх зүйн орчныг шинэчиллээ. Багагүй хугацаа зарцуулсан эдгээр зохицуулалт шинэчлэл болж, иргэн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна
Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

