Байр суурь2 мин унших

С.Эрдэнэболд: ҮАБ, хөгжил дэвшил, хүний аюулгүй байдалд нэн шаардлагатай зүйлсийг төсөвт оруулж, төсвийн хүрээг ийш нь чиглүүлэх ёстой!

УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Нэгдүгээрт, Өнөөдрийн 11 цаг 4 минутад ирцэд 126-аас 100 хүн орсон байна. Гадаад зээллэгтэй холбоотой санал хураалт дээр 90 хүн орсноос 61 хүн саналаа өгсөн. Үүнээс 29 хүн татгалзсан. 29 татгалзсан хүн дотор 7 хүн танхимд байгаа мөртөөсөө эсрэг саналыг МАН болон хамтарсан ЗГ-т байгаа бүрэлдэхүүнээс өгчээ. Жишээлбэл би дэмжиж саналаа өгсөн. Тэгэхээр үүнийг сөрөг хүчин рүүгээ гацаалаа гэдэг байдлаар бүү улс төржүүлээрэй. Ерөнхий сайдын танхим нь тухайн бодлогоо эхлээд өөрийн кабинетдаа, их хурлын гишүүддээ хангалттай ойлгуулж чадаагүйн улмаас энэ хууль уналаа шүү. Ашиглагдаагүй гадаад төслийн зээлийн үлдэгдэл 12,6 их наяд төгрөгт хүрсний 53% нь газрын тосны боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг мега төслүүд байсан. Тэгэхээр одоо энэ батлагдахгүй байгаа нь алдагдсан боломж дахиад хойшилно гэсэн үг. Зарим зүйл дээр мэдээллээ сайн өгөхгүй байна. Хангалттай мэдээллээ өгөхгүй, "гуя дагаж хүзүү, өвсөнд боосон чулуу шиг" юмнууд завсраар нь оруулж ирээд байна!

С.Эрдэнэболд: ҮАБ, хөгжил дэвшил, хүний аюулгүй байдалд нэн шаардлагатай зүйлсийг төсөвт оруулж, төсвийн хүрээг ийш нь чиглүүлэх ёстой!

Хоёрдугаарт, ахмадууд, багш, эмч нар буюу нийгмийн гол ачааг нуруун дээрээ авч явж байгаа хүмүүс тулгамдсан асуудлаараа зогсдог. Харин гал унтраах маягтай асуудалд ханддаг. Н.Учралыг Ерөнхий сайд болоход нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа төсвийн хүрээгээ нийцүүлээч ээ гэж хэлсэн. Ёс төдий зарчмын хувьд нийцэж байна гэдэг дүгнэлт 16 жил хийгдэж ирсэн. Энэ хийгдэхгүй байгаа. Мэдээлэл сонсох нь ээ аюулгүйн зөвлөл дээр бичиг баримт нь болоод яваад байгаа дээрээс нь засаг руу шилжчихсэн гэх. Учир нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний аюулгүй байдалд нэн шаардлагатай зүйлийг төсөвтөө оруулах хэрэгтэй. Үүний тулд төсвийн хүрээ рүүгээ чиглүүлэх ёстой. ЗГ бодлогоо болон хөдөлшгүй нотлох баримт үндэслэлүүдээ хууль тогтоогч нарт сайн ойлгуулах ажлыг сайн хиймээр байна. Ерөнхий сайдаас асуулт асууя. 2024 оны 7 сарын 9-нд байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн ЗГ 578 зүйл, заалттай мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Үүний 70 орчим хувь нь эдийн засаг руу чиглэсэн боомт гэсэн чиглэлтэй явж байсан. Дараа нь Г.Занданшатарын ЗГ байгуулагдсан. Энэ ЗГ зарим зүйлээ эрэмбийн хувьд өөрчилсөн. Таны ЗГ ялгаатай нь чөлөөлье, эдийн засгаа идэвхжүүлье, хувийн хэвштлд боломж олгоё гээд явж байгаа. Гэхдээ зарчмын шинж чанартай стратегийн ялгаатай зүйлүүд нь юу юм бэ?

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009