Байр суурь2 мин унших
О.Номинчимэг: Амьдралд нийцсэн өөрчлөлтүүдийг баталгаажуулсан НӨАТ-ын хуулиа хүчингүй болгочих хэрэг үү!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
ЗГ-аас өргөн барьсан төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлттэй, инфляц бага гээд өөд маш өөдрөг төсөөлөлтэй байгаа. Өөдрөг байх амьдралд хэрэгтэй. Гэхдээ бид хариуцлагатай, зөв төлөвлөдөг, зөв дүн шинжилгээ хийж, урьдчилан төлөвлөдөг, түүнийхээ дагуу сахилга баттай байх ёстой.
Өнгөрсөн жил ДНБ-ий бодит өсөлт 6,5% байхаар төсөөлж байсан бол. одоогоор 5,8% байна. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 5,5-аас 5,6 байх нь гэж байв. ЗГ-т өөдрөг төсөөлж байгаа ямар учир шалтгаан байна вэ?
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд хүндрэл байна гэж ярьж байгаа. Тэгэхээр өөдрөг төсөөлөл байх үндэслэл байна уу? Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүн шинжилгээндээ эдийн засгийн өсөлтийн ихэнх нь МАА-н салбар байгаа ч 2027 онд үргэлжлэхээргүй байна. Ялангуяа үйлчилгээний салбарууд уналтад орсон гэх дүгнэлтийг хийжээ. ЖДҮ-лэл, үйлчилгээний өсөлт маш бага байна. Бизнесийн эрх орчин орчныг илүү чөлөөлж идэвхжүүлэх "Бизнесийн эрх орчин орчныг илүү чөлөөлж идэвхжүүлэх Чөлөөлье" санаачилга үр дүнгээ өгөх байх.
1. Өөдрөг төсөөллийн үндэслэл нь юу вэ?
2. Дагаж орж ирсэн хуулийн хүрээнд НӨАТ-ын тухай хуулийг хүчингүй болгохоор заасан. Төсөвт дарамт үүсгэхийг ойлгож байгаа ч иргэдэд маш их хүлээлт үүсгэсэн. Анхан шатын хэрэглээний 600-800 мянгөн төгрөгийн хэрэглээг НӨАТ-аас 100% чөлөөлье! Үүнээс цааш үе шаттай байя гэсэн бодлого амьдралд нийцэж байсан. Тэгэхээр НӨАТ-ын 50%-ийн буцаалтаа хүчингүй болгоод дуусчих уу?