Байр суурь1 мин унших

А.Ариунзаяа: 5 жилийн төлөвлөгөө, түүнийг дагасан жилийн төсөвлөлтийг батлаад явах нь зөв!

УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн хуралдаанаар  “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа байр сууриа илэрхийллээ.

Улс орнуудын Төлөвлөгөөний комисс 5 жилийн төлөвлөгөө гаргаж үүнийгээ дагаад л явдаг бол манай улс жил бүр өөрчилдөг, төсөвтэйгөө ч уялдаггүй. Үндсэндээ цаг үрсэн ажил болдог. 25 оны жилийн төлөвлөгөөний биелэлтийг Аудитын газраас гаргахад 4 тэргүүлэх чиглэлийн 6 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 20,9%. ЗГ-аас оруулж ирсэн төсвийн төлөвлөгөөг нь танихгүй болтол нь өөрчилдөг. Төсөвтэйгөө хольж хутгадгаас болоод тэр.  Баянхошуу дэд төв орон сууцжуулах төслийг хэрэгжүүлнэ гээд заачихсан байна. Гэтэл дөнгөж сая  Сэлбэ дэд төвөө унагаачихлаа шүү дээ.

Улмаар эцэслэн батлахдаа тэс өөр болох нь тодорхой. Үүнийгээ больё гэдэг санал дэвшүүлээд байгаа юм. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн зөрөөг арилгах, цалин хөлсний бүтцийг оновчтой болгох, төрийн албаны бүтцийг шинэчлэх гэсэн үг, өгүүлбэрийн ард яг юу нуугдаж байна вэ?

Нэг жилийн төлөвлөгөө гэж өөрсдийгөө хуурахаа больж,  төрийн албан хаагчдын цаг завыг үрэхээ больж үндсэн ажлыг нь хийлгэе!

С.Бямбацогт дарга аа, та Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг санаачилж батлуулж байсан шүү дээ. Бид дороо хий эргээд байна. 5 жилийн төлөвлөгөө, түүнийг дагасан жилийн төсөвлөлттэй байх нь чухал.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009