Байр суурь1 мин унших

Л.Соронзонболд: Төрийн албыг цомхон, бүтээмжтэй болгоход ямар тодорхой өөрчлөлт шинэчлэлт хийх вэ!

УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л. Соронзонболд дараах байр суурийг илэрхийллээ.

Энэ төсвийн урсгал зардал маш өндөр болсон. Зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбарын цалинг нэмчихсэн. Бусад салбарын цалинг нэмэх шаардлага байна. Тэтгэврийн хэмжээг бас нэмэх шаардлага байгаа. Урсгал зардал төсөвтөө хамгийн их хувь эзлээд эхэлбэл цаашдаа манай хөрөнгө оруулалтын асуудлаа яаж шийдэх вэ.

Л.Соронзонболд: Төрийн албыг цомхон, бүтээмжтэй болгоход ямар тодорхой өөрчлөлт шинэчлэлт хийх вэ!

Төрийн албыг цомхон, бүтээмжтэй, өндөр бүтээмжтэй болгоно гэж зорилт тавьсан. Гэтэл төлөвлөгөөг нь хараад уншаад үзэхээр ийм зүйл харагдахгүй байна. Төрийн албыг цомхон, бүтээмжтэй болгоход ямар тодорхой өөрчлөлт шинэчлэлт хийх вэ. Төрийн өмчийн компаниуд дээр ямар тодорхой бүтцийн өөрчлөлт хийх вэ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016