Байр суурь2 мин унших
Б.Мөнхсоёл: Эдийн засгийн бодит өсөлтийг тооцохдоо уул, уурхайн экспортын нөхцөл байдал дэлхийн зах зээлийн эрсдэлийг тусгаж чадсан уу!
УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл дараах байр суурийг илэрхийллээ.
Бодит өсөлт 2027 онд 5,8%, 2028 онд 6,%, 2029 онд 6,3% гэж тооцсон байна. Энэ нь Дэлхийн банк, Олон улсын банк, Валютын сан, АХБ зэргийн таамаглалаас нэлээн ахиу таамагласан байна. Уул, уурхайн экспортын нөхцөл байдал дэлхийн зах зээлийн эрсдэлийг хэр тусгаж чадсан таамаглал вэ? Орлого бүрдэхгүй бол ямар хэцүү байдалд ордгийг бүгдээрээ мэдэж байгаа. 2025 оны нийт экспортын орлогын 78,3%-ийг зэс, нүүрс эзэлж байгаа. Тухайлбал зэс 37,7%, нүүрс 40,6%. Уул уурхайн э экспортолж байгаа бүтээгдэхүүний үнэ унавал тэр чигээрээ энэ таамаглал, экспортын орлогоос хэт хамааралтай орлогын сууриас шалтгаалаад 2027 оны бүх параметр нурах өндөр эрсдэл байна. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2027 онд 1,7. Их наяд төгрөг байхаар буюу ДНБ-ий 1,5%-тай тэнцэхүйцээр төлөвлөж байгаа юм байна. Алдагдал буурч байгаа нь эерэг мэт боловч одоо зөрөөг яаж санхүүжүүлэх вэ.

Өрийн тухайд, ЗГ-ын өр 27 онд 57,11 их наяд төгрөг буюу ДНБ-ий 50%-тай тэнцэхээр. 2028-2029 онд мөн 50% болон 45 хувьд хадгалагдахаар тооцож байгаа юм байна. Өрийн дарамт өндөр байгаа нь тогтвортой байдалд асуудал үүсэх үүОрлого санхүүжилтийн таслалтын улмаас хэрэгжиж буй хөрөнгө оруулалт зогсох, он дамжих хөрөнгө оруулалт барилгын объектын тоо нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар үүсэхээр байна. Өчигдөрхөн Пунсалмаа гишүүнтэй хамтран дуусаагүй барилгуудаа хэрхэн шийдвэрлэж, төсвийн дарамтыг яаж бууруулж болох саналуудаа тусгаад тогтоолын төсөл өргөн барьсан байгаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





