Үйл явдал1 мин унших

Боловсролын салбарынхан 1145 мод тарилаа

Боловсролын салбарынхан 1145 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Боловсролын салбарын 8 байгууллагын 141 албан хаагч Өнөөдөр буюу /2026. 05.09/ Чингэлтэй дүүргийн Хойморь хайрханд 1145 мод тарилаа.

Боловсролын салбарынхан 1145 мод тарилаа

Тус арга хэмжээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, БМИҮЗ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын зээлийн сан, Боловсролын мэдээлэл технологийн төв, Их дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төвийн албан хаагчид оролцлоо.

Боловсролын салбарынхан 1145 мод тарилаа

Ногоон хөгжил, эрүүл орчны төлөөх санаачилгад боловсролын салбарынхан түүчээлэн  оролцож, 2030 он хүртэл 65 сая ширхэг мод тарих үүрэг амлалт өгсөн. Жил бүр мод тарих арга хэмжээг удирдлага, зохион байгуулалтаар хангахад анхаарч байна.

Боловсролын салбарынхан 1145 мод тарилаа

Мөн харьяа их дээд сургуулийн эрдэмтэд, шинжилгээний хүрээлэнгүүд нь ойн мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах, тарьц суулгац ургуулах, үрийн хангамж, генетик нөөц бүрдүүлэх, тарьц суулгацын ургалт, амьдралын эрчмийг нэмэгдүүлэх, цаашид арчлан хамгаалан ургуулах чиглэлд орчин үеийн шинэ технологи, шинжлэх ухааны мэдлэг, арга зүй бий болгоход манлайлан оролцож ирсэн юм. See less

Мод тарихХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2025
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2012
  7. 2010