Үйл явдал1 мин унших

О.Батнайрамдал: Оюу толгойн хэлэлцээрт ашиг сонирхлын зөрчилгүй, олон улсын мэргэжлийн зөвлөхүүдийг авах ёстой!

О.Батнайрамдал: Оюу толгойн хэлэлцээрт ашиг сонирхлын зөрчилгүй, олон улсын мэргэжлийн зөвлөхүүдийг авах ёстой!

Мэргэжлийн зөвлөх баг авахгүйгээр өөрсдөө дур мэдэж эсвэл бүгдийг ойлгож байгаа юм шиг ороод  унасан тохиолдлуудыг олон харлаа. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойтой хэлэлцээрт орохдоо үе, үеийн  УИХ-ын тогтоолуудийг хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал, УИХ-ын 92, 103,120 дугаар тогтоол байна. Хамгийн сүүлд 2025 онд батлагдсан ОТ-н сонсголоос үүдсэн, 120 дугаар тогтоол  хэрэгжих ёстой юм.

Нөгөө талаас олон улсын маш өндөр туршлагатай хүмүүстэй бид нар нэг хэлэлцээрийн ширээний ард  сууна гэсэн үг. Иймд, Монгол Улсын ЗГ тэр дундаа Эрдэнэс Оюутолгой,  Эрдэнэс Монгол хэлэлцээрийн багтаа мэргэжлийн зөвлөхүүд авах ёстой.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009