Үйл явдал1 мин унших
Хүүхдийг хамгаална гэдэг — Хүүхдийг хөгжүүлнэ гэсэн үг

2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр СДМЭХ-ны байранд Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан болон холбогдох газрын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжил, хүний хөгжлийн бодлого, хүүхдийн зуслан, эцэг эхийн боловсрол, эх хэл соёл, цахим орчны эрсдэл, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг олон чухал асуудлыг нээлттэй ярилцав.

Хүүхдийн хөгжлийг дэмжих нь хамгааллын хамгийн зөв суурь юм. Хүүхэд зөвхөн эрсдэлээс хамгаалагдах бус, эх хэл өв соёл, мэдлэг боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, зөв зан чанар, амьдрах ухаанаар дамжин хамгаалагддаг. Уулзалтын хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов. Үүнд:
- Хүүхдийн зуслан, ээжүүдийн чуулганыг дэмжих
- Бүс бүрт хүүхдийн хөгжлийн зуслан байгуулах боломжийг судлах
- Эцэг эх, асран хамгаалагчдын соён гэгээрүүлэх ажлыг 21 аймагт өрнүүлэх
- “Уншдаг гэр бүл – Ухаалаг Монгол” аяныг дэмжин хамтрах
- Гадаадад амьдарч буй Монгол хүүхдүүдийн эх хэл, соёл, эрх хамгааллын асуудалд анхаарах
- Цахим орчин, үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн сэтгэл зүйн эрсдэлийг бодлогын түвшинд хөндөх
СДМЭХ нь 2026–2030 оны “W-O-M-E-N” таван тулгуурт бодлогын хүрээнд эх, хүүхэд, гэр бүл, үндэсний үнэт зүйл, хүний хөгжлийг дэмжих ажлыг бодит үр дүнд хүргэхээр зорьж байна.
Хүүхэд бол зөвхөн ирээдүй биш. Хүүхэд өнөөдөр амьдарч, өнөөдөр хамгаалагдаж, өнөөдөр хөгжих эрхтэй.



