Үйл явдал1 мин унших
Итгэлцэл, Хариуцлага, Хамтын зүтгэл: СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгч нарын уулзалт боллоо

Уулзалт, яриа бүхэн бодит ажил болон хэрэгжих эхлэл байдаг. СДМЭХ-ны Ерөнхийлөгчийн удирдлага дор Дэд ерөнхийлөгч нарын ээлжит уулзалт болж, ирэх дөрвөн жилийн стратеги болон “W-O-M-E-N” бодлогын хэрэгжилтийг хэлэлцлээ.

Бид энэ удаад "хуралдахаас" илүү "гүйцэтгэл"-д суурилсан, эмэгтэйчүүдийн амьдралд бодит өөрчлөлт авчрах дараах ажлуудыг эрчимжүүлэхээр тогтов:
OPPORTUNITY — Боломж, боловсрол:
-Орон нутаг бүрт манлайлагч эмэгтэйчүүдийн нөөцийг бэлтгэх "Сургагч багш" нарын вакумжуулсан хөтөлбөрийг эхлүүлнэ.
Олон улсын хамтын ажиллагаа:
Азийн хөгжлийн банктай хамтран эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжихээс гадна гадаадад байгаа монгол бүсгүйчүүдтэйгээ эргэх холбоо тогтоохоор ажиллаж байна.
WELLBEING — Эрүүл оршихуй:
-“Эрүүл Монгол гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай болон бусад аймгуудад нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг зохион байгуулж, 5–7 мянган эмэгтэйг хамруулахаар төлөвлөлөө.
ENTREPRENEUR — Бүтээлч эдийн засаг:
-Холбооны үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох "Women App" платформыг хөгжүүлж, гишүүнчлэлийн нэгдсэн системд шилжинэ.
Эмэгтэйчүүдийн бизнес:
Бизнес эрхлэгч бүсгүйчүүдээ дэмжих 100 асартай томоохон үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, PR, маркетингийн нэгдсэн бодлогоор дэмжинэ.
MOTHERHOOD — Эх хүүхэд Нийгмийн халамж ба бодлого:
-Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдээ дэмжих “Одонтой ээжүүдийн холбоо”-г байгуулж, "Асрахуйн эдийн засаг"-ийн бодлогыг амьдралд буулгана.
Бидний ажил зөвхөн төв холбоогоор хязгаарлагдахгүй. Аймаг, сум бүрт хүрч, эмэгтэй хүн бүрийн дуу хоолойг бодлогод тусгах нь бидний эрхэм зорилго юм.




