#Коммент2 мин унших

Н.Батсүмбэрэл: Сарын нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол УИХ-ын гишүүний ажлын албаны 20 сая төгрөгийн санхүүжилтийг зогсоох зохицуулалтыг хуульчилна

Н.Батсүмбэрэл: Сарын нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол УИХ-ын гишүүний ажлын албаны 20 сая төгрөгийн санхүүжилтийг зогсоох зохицуулалтыг хуульчилна

Парламент бол зөвхөн хууль баталдаг газар биш. Иргэдийн итгэлийг төлөөлж, төрийн бодлогыг хэлэлцэж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг хамгийн хариуцлагатай институц юм.

Гэвч бодит байдал дээр гишүүдийн ирц, санал хураалтын оролцоо, хяналт шалгалтын ажил олон нийтэд хангалттай ил тод биш, хариуцлагын механизм сул байсаар ирсэн. Энэ нь парламентын нэр хүнд, иргэдийн итгэлд шууд сөргөөр нөлөөлдөг нь нууц биш.

Тиймээс иргэдийг төлөөлж төрийн бодлого тодорхойлолцож буй УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааг нийтэл ил тод мэдээлдэг болох замаар хариуцлагыг чангатгах зорилгоор Н.Батсүмбэрэл нарын УИХ-ын гишүүд УИХ-ын үйл ажиллагаа, хяналт шалгалт, гишүүний хариуцлагыг сайжруулах НЭГ БАГЦ АГУУЛГАТАЙ 3 хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Н.Батсүмбэрэл: Сарын нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол УИХ-ын гишүүний ажлын албаны 20 сая төгрөгийн санхүүжилтийг зогсоох зохицуулалтыг хуульчилна

Онцлог заалтууд:

Санхүүгийн хариуцлага: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй бол тухайн өдрийн цалинг олгохгүй. Сарын нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол ажлын албаны цалингаас бусад санхүүжилтийг зогсооно.

Хатуу сахилга бат: Чуулганы хугацаанд 5 ба түүнээс дээш удаа, Ажлын хэсэгт 2 удаа, Түр хороонд 3 удаа хүндэтгэх шалтгаангүй ирээгүй бол бүрэлдэхүүнээс хасна.

Ил тод байдал: Гишүүний ирц, санал хураалт, хууль санаачилсан байдал, ажлын хэсэгт ажилласан идэвхийг БОДИТ ЦАГИЙН ГОРИМООР олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Шударга зарчим: Байнгын болон дэд хорооны даргад нэр дэвшүүлэхдээ тухайн гишүүний ирц, оролцоо, хариуцлагыг гол шалгуур болгоно.

Иргэд улс төрчдөөс илүү хариуцлага, ил тод байдлыг хүсдэг. Тиймээс парламент өөрөөсөө эхэлж сахилга баттай болох ёстой.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009