Байр суурь2 мин унших

О.Алтангэрэл: Хэдэн мянган малчид Малчны хуулийг хүлээж байна, хэрэгжих үү үгүй юу?

УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

Малчны НДШ-ийг нөхөн төлүүлэх үү, үгүй юу? Г.Тэмүүлэн тэргүүтэй нэр бүхий УИХ-ын гишүүд энэ хуулийг батлуулсан юм билээ. Хууль хэрэгжүүлэх Үндсэн хуулиар хүлээсэн Засгийн газар нь үүнийг хэрэгжүүлэхгүй байсаар байгаад өдий хүрлээ. Т.Аубакир сайд нам, бүлэг доторх хагарал хуваагдлынхаа үед гарч ирээд төр ийм байх ёстой, үнэн байх ёстой худлаа ярьж болохгүй гээд л их сүрхий сайхан зүйл ярьж байсан. Би итгэж байсан. Энэ хэлсэндээ суух юм болов уу гэж үзэж байсан. 2026 оны эхээр үг хэлэхдээ малчны тухай хуультай хэрэгжүүлэх журмыг 1 дүгээр улиралд багтааж батална гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Төрийн сайд хэлж байгаа учраас үнэн хэлж байгаа болов уу гэж бодсон. Тухайн үед Ерөнхий сайд Занданшатартай энэ энэ асуудлаар ярьсан. Одоо батлах гэж байгаа гэж хэлсэн.

Ингэж улайм цайм олон нийтийн өмнө худлаа ярьж болдог юм уу. Монгол төрийн сайд худлаа ярьчхаад ажилдаа үргэлжлүүлээд байж болдог юм уу. Парламентыг хүндэтгэнэ асуултад, үнэн зөв хариулна гэж хэлээд худлаа яриад яваад байдаг. Хэдэн мянган малчид энэ хуулийг баталчих болов уу гэж хүлээж байгаа юм.   МАН-ын гишүүд бүгд бид сонгуулийнхаа  амлалтаа биелүүлж малчны тухай хуульд, малчны НДШ-ийг төлөхөөр болчихсон  гэж орон нутаг, тойрогтоо ярьж явсан. Одоо бүгдээрээ худалч болох уу.  

О.Алтангэрэл: Хэдэн мянган малчид Малчны хуулийг хүлээж байна, хэрэгжих үү үгүй юу?

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас баталчихсан хуулийг хэрэгжүүлээгүйд хэн хариуцлага хүлээх юм бэ? Би энэ талаар удаа дараагийн асуулга тавьсан. С.Бямбацогт дарга Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа өгсөн хариу нь байна. Хууль хэрэгжүүлээгүй хүмүүст яаж хариуцлага тооцох вэ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016