Үйл явдал1 мин унших

З.Мэндсайхан: Татварын орлогыг огцом бууруулснаар орон нутгийн татварын орлого буурч татаас нэмэгдсэнээр 5.4 их наяд төгрөгийн нөлөөлөл үүсгэхээр байна

З.Мэндсайхан: Татварын орлогыг огцом бууруулснаар орон нутгийн татварын орлого буурч татаас нэмэгдсэнээр 5.4 их наяд төгрөгийн нөлөөлөл үүсгэхээр байна

Сангийн сайд З.Мэндсайхан Татварын багц хуулийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд иргэдийн бодит орлого, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих татварын бодлогыг тусгасан.

Тухайлбал, татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох албан татварыг 100 хувь хөнгөлж, буцаан олгох зохицуулалтыг тусгасан.

Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг хэт бага буюу 1 хувь болгосон тохиолдолд төсвийн орлого огцом буурч, хувь хүний орлогын албан татвар 2.7 их наядаар тасарна. Эргээд төсөвт ачаалал ирнэ. Хувь хүний орлогын албан татвар бол орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлж, орон нутагт үлддэг. Орон нутгийн татварын орлого бүрдэхгүй бол улсын төсвөөс татаас өгөх асуудал үүснэ. Энэ нь 5.4 их наяд төгрөг болно. Бид орлогодоо тааруулж зардлаа барих ёстой" гэв.

Эх сурвалж:

Сангийн яам

ТатварХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2013
  3. 2012
  4. 2010
  5. 2009
  6. 2008