Байр суурь1 мин унших
О.Алтангэрэл: Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр хариуцлагатай ажиллаарай
УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Т.Өсөхбаяртэй танилцлаа.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Их олон жилийн өмнөөс шүүхийн нарийн бичгийн дарга байхаас нь нэр дэвшигчийг мэднэ. Манай шүүхийн элдэв яриа хөөрөө, хардлага сэрдлэгэд ордоггүй нуруугаа барьж яг энэ шүүгчийнхээ замналаар тууштай явж байгаа төлөөллийн нэг нь өнөөдөр УИХ-ын чуулганы танхимд танилцуулагдаж байгаад баяртай байна. Шүүхийн туслах, жижүүрээс ажил албан тушаалаа эрхэлсэн манай шүүхэд зүтгэж байгаа олон залуучууд бий.
ШЕЗ-ийн гишүүн М. Мөнхдаваа гэхэд яг адилхан замаар л явж байгаа. Шүүхийн шийдвэр биелэхгүй, иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл, захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэл маш бага хувьтай байгаад байгаа юм. Үүнд, УИХ хууль тогтоох дээд байгууллагынхаа хувьд анхаарч энэ өөрчлөлтүүдийг хийнэ. Хуулийн төсөл боловсруулахад оролцож байсан туршлагатай хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр яаж бодитой биелдэг байх гэдэг дээр зөвхөн шүүн таслах ажиллагаанаасаа гадна санаагаа чилээж ажиллаарай. Хараат бус байдлын асуудал маш чухал
Сэтгүүлч Ц.Соёлмаа








