#Коммент1 мин унших
Цалингийн 792.000 төгрөг хүртэлх хувь хүний орлогын албан татварыг 100% чөлөөлнө

Монгол Улсын Засгийн газраас чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж байгаа. Засгийн газар “чөлөөлөлтийн гарааны сардаа татвар, НДШ-ийн өртэй компаниудын дансыг нээсэн, 146 бизнесийг зөвшөөрөл хөөцөлдөхгүй мэдэгдээд шууд эхлүүлдэг болгосон нь ч чөлөөлсөн шийдлүүдийн эхлэл юм” гэдгийг Ерөнхий сайд онцлоод буй.Мөн Их хуралд өргөн бариад буй Нийгмийн даатгалын багц хуульд тодорхой чөлөөлөлт орсон.
Хөдөлмөрлөж байгаа хэн бүхнийг дэмжих бодлогыг хүрээнд цалингийн 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох ХХОАТ-ыг 100% хөнгөлье. Ингэж байж ажлын байраа хадгалж үлдэх бодлогыг барья, ялангуяа бага орлоготой иргэдээ дэмжих чиглэлийн бодлогыг барих нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж байна. НӨАТ төлөгчийн босгыг 50 саяас 400 сая хүргэе.

Жилийн 2,5 тэрбум хүртэлх орлоготой компаниуд нэг хувийн татвар төлдөг байх арга хэмжээнүүдийг авъя. Гаалиар бараа бүтээгдэхүүн орж ирээд 2 сарын дараа Нөат-аа төлөх бололцоог нь бүрдүүлж өгье. Татварын тодорхой дэмжлэгүүдийг үзүүлье гэдэг зорилготой Татварын багц хуулийг Их хуралд өргөн мэдүүлээд байна. Ирэх 7 хоногоос энэ хууль хэлэлцэж эхлэх юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
