Үйл явдал1 мин унших
А.Ариунзаяа: Хотын дарга Х.Нямбаатар сайн ажилласан!

Өнөөдөр Нийслэлийн Засаг дараг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ажлаа хүлээлэн өгч байна. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрхэн ажилласан талаар гишүүд байр сууриа илэрхийлээд байгаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа " хотын дарга сайн ажилласан. Хотод түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүдийг авсан. Нийслэл дүн өвлийн хүйтэнд ямар хүнд байлаа. Х.Нямбаатарыг ажлыг авахад нь тухайн дүүрэг болгонд нь өөрсдийнх нь нийтийн үйлчилгээний ажлыг нь шилжүүлснээс болж, ямар ч бэлтгэл ажил хангагдаагүйгээс давсаа ч хангаагүй байсан.

Нийслэлд өөрөө бонд босгосон. Томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлсэн. Зам цэгцэрсэн.Аливаа ажлын үр дүн нь тодорхой цаг хугацааны дараагаар мэдэгдэнэ. Миний хувьд Нямбаатар сайн ажилласан гэж үзэж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
