1 мин унших

Дэд станцын угсралтын ажлын шав тавилаа

Дэд станцын угсралтын ажлын шав тавилаа

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1–5, 11, 12 дугаар хороод болон Түнэл, Бүрэнтогтох сумын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилготой 35/0.4 кВ-ын, 2×2500 кВА хүчин чадалтай дэд станцын угсралтын ажлын шав тавилаа.

Тус бүтээн байгуулалт нь орон нутгийн төсвийн 4.4 тэрбум төгрөг, “Хөвсгөл эрчим хүч ХХК”-ийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар нийт 5.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжиж байна. Дэд станц ашиглалтад орсноор Мөрөн, Бүрэнтогтох, Түнэл сумын айл өрх, аж ахуйн нэгжүүд тогтвортой, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдаж, өсөн нэмэгдэж буй хэрэглээний ачааллыг бууруулах, эрчим хүчний тасалдал саатлыг багасгах чухал ач холбогдолтой юм. Мөн уг төсөл хэрэгжсэнээр бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцийг бэхжүүлж, иргэдийн ая тухтай амьдрах орчин, цаашдын хөгжилд бодит хувь нэмэр оруулах юм.

Дэд станцын угсралтын ажлын шав тавилаа
Дэд станцын угсралтын ажлын шав тавилаа

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Орон нутгийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2011
  7. 2010
  8. 2009