#Тойрог1 мин унших

Төв замын өргөтгөлийн ажил эхэллээ

Төв замын өргөтгөлийн ажил эхэллээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын авто замын ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой төв замын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэллээ.

Нийт 13.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг төслийн гүйцэтгэгчээр “Хүслэнт бүтээмж” ХХК шалгарсан бөгөөд авто замын ажлыг 2026–2027 онд үе шаттайгаар хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байна.

Төв замын өргөтгөлийн ажил эхэллээ

Төслийн хүрээнд төв замын өргөтгөл хийхээс гадна явган хүний зам, авто замын гэрэлтүүлэг, ногоон байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ зэрэг иж бүрэн тохижилтын ажлуудыг хамтад нь гүйцэтгэх юм.

Төв замын өргөтгөлийн ажил эхэллээ

Энэхүү замын өргөтгөлийг хийснээр аймгийн төвийн авто замын түгжрэл, хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурч, иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих орчин бүрдэхээс гадна хотын өнгө үзэмж, дэд бүтцийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна.

Төв замын өргөтгөлийн ажил эхэллээ

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014