Үйл явдал2 мин унших

Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй

Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны их сургуулийн дэргэдэх төрөлжсөн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй

Сургуулийн шинэ барилга барих шийдвэрийг гаргаж, Нийслэлийн Засаг даргатай хамтран санхүүжилтийг шийдвэрлэснээр зориулалтын маш сайхан сургуультай болсон.

2022 онд танилцахад Гэсэр сүмийн хашаанд хуучин сүмийн зориулалтаар барьсан шавар байшинтай, тогтсон хөтөлбөргүй, сургалтын хэрэглэгдэхүүн гэх зүйл бараг байхгүй, хүүхдүүдийн бүртгэл мэдээлэлгүй байсан.

Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй

112-р сургуулийн барилга шинээр ашиглалтад орж, Засгийн газрын тогтоол гарган, хууль эрхзүйн хувьд тодорхойгүй байсан олон асуудлыг шийдвэрлэж өгсөн. Сургуулийн барилга байгууламжаас гадна, шашин, ерөнхий эрдмийн хичээл хоорондын уялдаатай хөтөлбөрийн шинэчлэл хийж, дотоодын болон энэтхэгийн хийдүүдэд шавилан сууж буй лам нарт цахимаар болон боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр боловсрол эзэмших боломж бүрдүүлж байна.

Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй

Тус сургуулийг цаашид ерөнхий боловсролын болон цахим сургалт зохион байгуулах техник, тоног төхөөрөмжөөр хангах, багшийн нөөцийг чадавхжуулахад анхаарч ажиллана. Энэ дагуу цахим, ухаалаг хичээлийн тэнхимийг бүрэн тохижуулна.

Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй

Монгол улсад болон гадаад улс оронд буддын дацан хийдэд суралцаж буй лам хүүхдүүдэд суурь боловсролыг заавал эзэмшүүлэхийн зэрэгцээ, монгол хэл, соёлын сургалтад хамруулах ажлыг энэ сургуулиар дамжуулан хэрэгжүүлнэ.

Ингэхдээ сургалтын нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд шашны сургуульд суралцах хутагт, хувилгаадад зориулсан тусгай хөтөлбөртэй болох, Монгол хүүхдийн онцлогт тохирсон шашин, ерөнхий мэдлэгийг хослуулсан цогц хөтөлбөрийг батлуулах зэрэг онцлогт нь тохирсон бодлого гаргана. Мөн бурхны шашны сургуулийн нэршлийг тодорхой болгох үүрэг, чиглэл өглөө.

Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй

Эх сурвалж:

Боловсролын яам

Цэцэрлэг, СургуульХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2012