Үйл явдал1 мин унших
СХД-т баригдаж буй 240 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

Цэцэрлэг, Сургууль
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 240 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Москва хороолол-1 бүсчлэлд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 89.2м x 43.7м хэмжээтэй, зоорьтой 2 давхар барилга юм. Тус барилга нь цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Өнөөдрийн байдлаар барилгын гадна краказ угсралтын ажил дуусаж, өрлөг угсралтын ажил хийгдэх шатандаа явж байгаа бөгөөд 2026 ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна