Үйл явдал1 мин унших
Энэ долоо хоногт татварын багц хуулийг хэлэлцэнэ

Миний бие УИХ-ын гишүүний ажлын хүрээнд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын гишүүнээр ажиллаж байна.
Энэ долоо хоногийн /2026.05.18 - 05.22/ УИХ-ын Хаврын ээлжит чуулганы хүрээнд байнгын хороод болгон чуулганы хуралдаанд нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр бэлдэж байна.
Үүнд:
- 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028, 2029 онуудын төсвийн төсөөлөл
- Хүний хөгжил, нийгмийн хамгааллын, хөдөлмөр эрхлэлттэй бодлоготой холбоотой хуулийн төслүүд
- Аж ахуй нэгж болон хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх
Зэрэг олны анхаарлыг татаж буй хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөгдсөн байна.
Мөн байнгын хороод салбар бүрийн өмнө тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийн явц, бодлогын шийдлүүдийг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож иргэдийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, амьжиргаанд чиглэсэн бодлогын хэлэлцүүлгүүдэд болох болно.
Та бүхэн доорх хөтөлбөртэй танилцан хэлэлцэгдэж буй асуудал болон хуулийн төслүүдэд өөрсдийн санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлнэ үү.
Энэ долоо хоногийн чуулганы үйл явцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүдийг доорх линкээр авна уу.
Сэтгүүлч Ц.Соёлмаа




