Үйл явдал1 мин унших
“Миний мөрөөдлийн найз – 2026” гар зургийн уралдаан зарлагдлаа

Хассуурь сан, Kids art Mongolia төрийн бус байгууллагатай хамтран жил бүр хүүхдийн дотоод ертөнцийг зургийн цааснаа амилуулдаг нэгэн гайхамшигт аяллыг эхлүүлдэг. Энэ бол “Миний Мөрөөдөл” сэдэвт гар зургийн уралдаан юм.
Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор хүүхэд багачуудад эерэг нөхөрлөлийг түгээх, найзын үнэ цэнийг ойлгуулах, “мөрөөдлийн найз”-аа өөрийнхөөрөө төсөөлөн зурж, найз нөхөрлөл, хамтын аз жаргалтай дурсамжийг дотоод ертөнцдөө хэрхэн дүрсэлдгийг таниулахаар зорилоо.
Энэ удаагийн “Миний мөрөөдлийн найз” сэдэвт гар зургийн уралдааныг “Эрдмийн Ундраа” сургуультай хамтран зохион байгуулж Баянгол дүүргийн 1–4 дүгээр ангийн бүх сурагчдын дунд зарлан явуулж байна.

- 2022 онд бид “Миний Мөрөөдөл” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж 1000 хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж байв
- 2023 онд “Миний мөрөөдөл, Миний хот” сэдэвт гар зургийн уралдаанд 2800 гаруй хүүхэд багачууд оролцож байлаа
- 2025 онд “Миний мөрөөдөл , Миний сургууль” сэдэвт гар зургийн уралдаанаа уламжлал ёсоор зарлаж 1000 хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гарган “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” шилдэг бүтээлүүдээ шалгаруулж хамтдаа баярлаж байсан билээ.

Бяцхан зураачдын бүтээл бүр бидний ирээдүйн эерэг харилцаа, найрсаг нийгмийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

