Байр суурь2 мин унших
Б.Түвшин: Шатлалуудыг буулгахаас илүүтэй бодит татварыг нь бууруулъя!
УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Татварын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Түвшин дараах байр суурийг илэрхийллээ.
Татварын Ерөнхий хуульд татварын бүртгэл, тайлагнал, төлөлт, зөрчил, гаалийн бүрдүүлэлт гэсэн 5 хэсгийг томьёолоод, тооцооллын аргачлалыг нээлттэй нийтэлдэг аргыг нэвтрүүлэх нь зөв. Гэхдээ одоо байгаа хандлага, арга зүйгээр хэрэглэх нь ямар ч үр дүнгүй. Татвар төлөгчид үнэлгээгээ нээлттэй хардаг, санал гомдлоо гаргадаг, ил тод байдал болон татварын татвар төлөгчийн эрх ашгийг хангадаг байдлаар оруулж суулгах юм бол татварын албанд дэвшил болно. Бичил, жижиг бизнес эрхлэгчид мэдээлэл дутмагаас эрсдэлтэй ангилалд орчихдог. Тэдэнд хэрхэн туслах вэ?
Татвараа төлж чадахгүй байгаа ААН-үүдийн орлогыг 80/20-оор хуваахыг 50/50 болгочихмоор байна. 63.1.4 дэх заалтыг хасахгүй бол хэрэгжихгүй. Татварын ачааллын гол асуудал нь бодит татвар, нэрлэсэн татвар 2.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





