Байр суурь2 мин унших
Б.Жавхлан: НӨАТ-ын босгыг 50 саяаас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж байгаа нь маш том бодлогын ухралт болно!
УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллэ
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
Татварын багц хуулиа өргөн барьсан. их сайн хэрэг.Үндсэндээ 4 том хууль орж байж татварын реформ гэдэг үзэл баримтлал бий болж босож ирж байгаа. Татварын суурь хууль, ХХОАТ-ын хууль, ААНОАТ-ын хууль, НӨАТ-ын хууль гээд. Өмнө нь өргөн баригдсан багцаас ялгаатай нь гэвэл ЗГ-аас дахин өргөн барьсан нь Нөат-ын хуулиа бүхэлд нь татчихсан байна лээ. Татварын багц реформ гэдэг агуулга алдагдчихаж байгаа юм биш үү!Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд хийгдсэн олон нийтийн санал асуулга хэлэлцүүлгээр хамгийн их хүлээлттэй байгаа нь НӨАТ-ын хууль. Хамгийн хүлээлттэй байгаа хуулиа эргүүлэн татчихаар яг Нөат дагасан реформ цуг бүүр алга болчихлоо. 2 жил хэлэлцүүлэг хийчихсэн олон нийт, баялаг бүтээгч, татвар төлөгчдийн дунд нэгэнт хүлээлт бий болчихсон байсан. Мөн өмнө өргөн баригдсан байсан хууль дотор мөн эдгээрийг нь тусгачихсан байсан. Энэ жилийн хувьд Нөат-ыг татсан шалтгаан нь гадаад дотоод нөхцөл байдал, татварын орлого, төсвийн нөхцөл байдлаас шалтгаалаад орлоготой уялдуулж татсаныг ойлгож байна. Гэхдээ үзэл баримтлал бодлогоо хадгалаад реформоо бүхэлд нь хадгалаад, орлогод нөлөөлөхгүй байдлаар аажмаар хугацааг нь дарамт багатайгаар хойш нь шийддэг ч юм уу...Мөн өргөн баригдсан байсан Нөат-ын хууль дотор орлогод нөлөөлөхгүйгээр олон нийтийн хэлэлцүүлгээр дэмжигдсэн хэд хэдэн чухал заалтууд байсан. Тухайлбал мөнгөн суурь луу шилжицгээе гэх мэт. Импортлогч компаниудын гааль дээр, хил дээр Нөат хураадгийг, татвар авдгийг больё. Борлуулалтын хугацаа өгөөч, тодорхой хугацааны дараа Нөат-аа тайлагнаад төлөөд явдаг болъё гэх заалтуудыг оруулсан байсан нь бүхэлдээ татагдсан байна. Байхгүй болчихсон. 30 гаруй мянган ААН-үүдийг хамруулсан хэлэлцүүлэг явуулсан. Шууд ААН-үүдтэй нь ч уулзалт хийсэн зүйлүүд байгаа. Тэдгээр хүмүүсийн 90% нь Нөат-ын татвар гэдэг гинжин шинж чанартай татвар, ААН-үүд бол зөвхөн суутган дамжуулагч агентын үүрэг гүйцэтгэдэг. Түүнээс эцсийн татвар төлөгч биш. Гэтэл тэр дундаас нь 40 гаран хуулиар, 40 гаран салбарын төлөөллүүд ААН, бизнесүүдийг татвар суутган төлөгч үүргээс нь чөлөөлөөд хаячихаар дамжуулагч буюу цаана нь байгаа урд нь байгаа ААН-үүд дээр торгууль болж очоод байгаа юм. Үүнийгээ больчихъё бүгдээрээ суутган төлөгч болъё гэдэг маш хүчтэй саналууд орж ирсэн ч Нөат-ын хуулийг татахад байхгүй болчхож байгаа юм.Харамсалтай байна. Олон нийтийн хүлээлттэй нийцсэн том реформ байхгүй болох гээд байна шүү! Мөн шинээр өргөн барьсан дотор дэмжиж болохгүй заалт байна. НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 50-400 сая болгож байгаа нь суурь бодлогын маш том ухралт болно.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан



