Байр суурь1 мин унших
Х.Ганхуяг: Татварын ерөнхий хуульд маргаан таслах зөвлөлийг хараат бус байлгах талаар тодорхой тусгах шаардлагатай!
УИХ-ын чуулганы 2026.05.22/ны өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг байр сууриа илэрхийллээ.
Татварын багц хуулийг УИХ-ын арав гаруй гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, судалгаа хийж боловсруулж, 170-180 мянган татвар төлөгч нарын саналыг авч,2 жил шахуу хэлэлцүүлсэн. Татвар төлөгчийн 56% нь хувь НӨАТ, ХХОАТ-ыг хэмжээг бууруулах тал дээр санал өгсөн байдаг. ХХОАТ дээр анх удаагаа орон сууц авч байгаа үнээ хөнгөлчихсөн. Дахиад 2% гэхээр орон сууцын наймаа хийдэг хүмүүсээ дэмжсэн байдалтай энэ 2% явчих гээд байгаа юм. Багц хуулиа том зургаар нь харж саналаа оруулаад явах хэрэгтэй.
Татварын ерөнхий хуульд маргаан таслах зөвлөлийг хараат бус байлгах тал тал дээр ороогүй байна. Том том байгууллагууд татвар бага төлдөг, маргаанаараа янз, янзын байдлаар шийдүүлдэг асуудал гарсан. Нөат-ын 50 саяыг 400 сая болгохоор, Нөат төлдөг ААН-ийн тоо л багасаж, ААН-үүдээ задлана. Бусдаар үр дүн гарахгүй.Уг нь 50 саяар нь үлдээгээд эцсийн хэрэглэгчдэд нь хөнгөлөлт өгчихөөр, яг дундын гар дээрээс наймаа хийдэг хүмүүсийн зарж байгаа юманд Нөат тооцдог болъё гэж хуульд орчихсон байгаа саналыг хэвээр нь үлдээвэл сайн.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





