#Шилэн хууль3 мин унших

Хууль батлагдсанаар төрийн хүнд суртал, эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурна

Хууль батлагдсанаар төрийн хүнд суртал, эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурна

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2026.05.22/-ны өдөр  батлагдлаа.

Энэ хуулийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байхдаа жилийн өмнө буюу / 2025.05,16/-ны өдөр өргөн барьж байсан юм. 

Хууль батлагдсанаар төрийн хүнд суртал, эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурна

Энэ хууль байгаль орчны  чиглэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнд чухал ач холбогдолтой. Тухайлбал, Монгол Улсад өнөөдөр 110 гаруй үнэлгээ хийдэг тусгай зөвшөөрөлтэй компаниуд байдаг бөгөөд тэдгээр нь том, жижиг гэлтгүй бүх төсөл, хөтөлбөрүүдэд үнэлгээ хийдэг байсан юм. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай төслүүдээс эхлээд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын томоохон төслүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнүүдийг 150-200 орчим хоногийн хугацаанд хийдэг  байсан нь аж ахуйн нэгжүүдэд хүнд суртал болдог байсан.

Харин хууль батлагдсанаар төсөл, хөтөлбөрүүдийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс нь хамаараад гуравдугаар зэрэглэлийн буюу үсчин, гоо сайхан, автомашин угаалгын үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд үнэлгээ хийх шаардлагагүй болсон. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд мэдэгдлээ өгөөд л үйл ажиллагаагаа эрхэлдэг болж байна. Ингэснээр тус яаман дээр үнэлгээ хийдэг, тайлан хэлэлцүүлдэг, нягталж магадлан баталгаажуулдаг төрийн хүнд суртал 30 орчим хувиар буурч байна. Энэ нь эргээд эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурч байгаа аж. 

Хууль батлагдсанаар төрийн хүнд суртал, эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурна

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Уянга:

Энэ хууль нь байгаль орчны салбарын томоохон хуулиудын нэг. Хуулийн хүрээнд байгаль орчинд үзүүлж байгаагаа сөрөг  нөлөөллөөр нь төсөл, хөтөлбөрүүдээ гурван зэрэглэлд ангилсан. Гуравдугаар зэрэглэлд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь бага атлаа нарийвчилсан үнэлгээг хийлгэх гэж 2-3 жил саатдаг байсан төслүүд хамаарч байгаа юм. Эдгээр төслүүдэд автомашины зогсоолууд, төвийн шугамд холбогдсон үйлчилгээний төв, авто угаалга, үсчин, гоо сайхан, рентген аппаратууд ашигладаг эмнэлэг, эмийн сан, их, дунд, их, дээд, дунд сургууль, алт мөнгөний дархан, гар урлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдүүд хамаардаг. Хуулийн хүрээнд эдгээр үйл ажиллагааг эрхлэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд  иргэн, хуулийн этгээд мэдэгдэл өгснөөр үйл ажиллагаагаа эхлэх эрхийг нь олгож байна.    

Харин хоёрдугаар зэрэглэлд аймаг, нийслэлийн засаг даргын хэмжээнд нь байгаль орчны ерөнхий үнэлгээ нь хэлэлцэгдээд ажил нь эхлэх төслүүдийг хамааруулах зохицуулалтыг тусгасан. Гэхдээ Байгаль орчны газраараа дамжуулаад салбарын яам нь ерөнхий хяналтаа тавих, эрх хэмжээ нь хэвээрээ үргэлжилж байгаа.

Нэгдүгээр зэрэглэлд хамаарах төслүүдийн хувьд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд ерөнхий, нарийвчилсан үнэлгээгээ хийлгээд салбарын яам нь эцэслэн шийдвэрлэдэг зохицуулалт хэвээр үлдсэн.

ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧЛАГЧ:

Хууль батлагдсанаар төрийн хүнд суртал, эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурна

Хуулийн ТӨСӨЛД ОРСОН чухал зохицуулалт:

Хууль батлагдсанаар төрийн хүнд суртал, эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурна
Хууль батлагдсанаар төрийн хүнд суртал, эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурна
Хууль батлагдсанаар төрийн хүнд суртал, эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурна

Энэ хуулийн ажлын хэсгийг  Б.Уянга гишүүн ахалж, бүрэлдэхүүнд Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нарын гишүүд ажилласан юм.

Хууль батлагдсанаар төрийн хүнд суртал, эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурна

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2010