Үйл явдал1 мин унших
Монгол Улсын Ерөнхийлөгч иргэний нисэхийн салбарын удирдлагуудтай уулзлаа

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ой, Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч, иргэний нисэхийн салбарын ууган төлөөлөгч “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын 600 гаруй төлөөлөлтэй уулзлаа.
Өөрийн орны ард иргэд болон олон улсын зорчигчдод агаарын орон зайд чөлөөтэй зорчих эрхийг эдлүүлж, агаарын шуудан, ачаа тээврийг богино хугацаанд зорилтот газарт нь хүргэх хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр биелүүлж, эх орныхоо хөгжил дэвшил, агаарын тээврийн үйл хэрэгт оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” ТӨХК-ийг Төрийн дээд шагнал “Сүхбаатар одон”-гоор шагнан алдаршууллаа.
Мөн, Тулгар төр байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө.
Монгол Улсын иргэний нисэхийн салбар уулс давж, улсууд холбосон стратегийн гүүр байсаар, шинэ зууны хөгжил дэвшлийг түүчээлэн өргөжин хөгжих болтугай!