Үйл явдал1 мин унших
"Улаанбаатар марафон-2026" оролцогчдод чиглэсэн зохион байгуулалт сайтай байна

"Улаанбаатар марафон-2026"-д өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их буюу 46300 хүн бүртгүүлэн оролцжээ. Өмнөх жилүүдэд хүүхдүүдтэйгээ дугуй унадаг л байв.
Харин энэ жил анх удаа 5 км зайд хөтөч хийлээ. 5 км-ийн зайд 23 мянга гаруй иргэн гүйсэн. УИХ-ын дарга, гишүүдийн хамт мөн гүйлээ. Миний хувьд О.Саранчулуун гишүүнийг түшиж 5 км хамт алхлаа.
Хааяа хөгжөөн дэмжигч хүүхдүүд таарахлээр эрч хүч авч хөөрч гүйлээ. Хөгжимтэй жижиг машинууд бас эрч хүч өгч байлаа. Энэ жил ер нь гүйж байгаа оролцогчдод чиглэсэн зохион байгуулалт сайтай байна.



Сэтгүүлч Ц.Соёлмаа




