Байр суурь1 мин унших
Ж.Ганбаатар: НӨАТ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг яагаад хүчингүй болгосон бэ, аж ахуй нэгжүүд хэцүүдэж байна!
УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Засгийн газраас НӨАТ-тай холбоотой босгыг 50 саяыг 400 сая болгосон.Олон жил Сангийн сайдаар ажиллаж байсан хүн татварын тогтолцоогоо эвдэж байна гэж яриад байх юм. Үүнийг татварын өөр аргаар шийдэх бүрэн боломжтой.Миний суурь мэргэжил нягтлан бодогч. Үүнийг дансны бичилтээр, эсвэл татвараа бүрэн төлсний дараа буцааж олгох маягаар олгож болно.

Сангийн сайдын хэлж буйгаар тогтолцоогоо бүгдийн эвдэж биш, өөр олон аргаар зохицуулж болно. Аж ахуй нэгжүүд хэцүүдэж байна.УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: НӨАТ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг яагаад хүчингүй болгосон бэ, Аж ахуй нэгжүүд хэцүүдэж байна
Сэтгүүлч Ц.Соёлмаа








