Онцлох мэдээ1 мин унших
Монгол Улс ирэх 7 сард 180 сая хүнтэй зах зээл рүү бараа, бүтээгдэхүүнээ татваргүй гаргана

Эх сурвалж:
Эдийн засаг хөгжлийн яамОдоохон...
Онцлох мэдээ1 мин унших

Эх сурвалж:
Эдийн засаг хөгжлийн яамТөвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга уулзалт Дархан хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Хөдөө аж ахуйн салбар бол хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь салбар мөн. Иймээс үйлдвэрлэгчдийнхээ дуу хоолойг бодлого шийдвэрт тусгаж, төрийн дэмжлэгийг үр дүнтэй, хүртээмжтэй байлгахын төлөө зорьж буй талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцлон дурдсан юм.
Тэрбээр "Евразийн худалдааны хэлэлцээр долоодугаар сарын 22-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр бид 180 сая хүнтэй зах зээл рүү бараа, бүтээгдэхүүнээ татваргүй гаргана. Энэ бол төвийн бүсийн газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдэд том боломж нээгдэж байна.
-Манай улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар нийт потенциалынхаа 20 хувийг л ашиглаж байна. Тиймээс энэ салбарт асар их нөөц, боломж бий. Газар тариалан, мал аж ахуйн ашиг шимийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд төвийн бүс голлох үүрэгтэй. Төвийн бүсийн хөгжлөөс Монгол Улсын ирээдүй шалтгаална" гэв.