Үйл явдал1 мин унших

Нийгмийн даатгалын ерөнхий газар шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран ажиллана

Нийгмийн даатгалын ерөнхий газар шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран ажиллана

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, харилцагч, олон нийтэд сурталчлах, нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2026.05.26/ Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус үйл ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ректор Т.Намнан, холбогдох газрын дарга болон мэргэжилтнүүд оролцлоо. Санамж бичгийг байгуулснаар талууд дараах чиглэлээр хамтран ажиллах юм. Үүнд:

  • Эрдэм шинжилгээний болон олон талт сургалт, хэлэлцүүлэг хамтран зохион байгуулах;
  • Нийгмийн даатгалын салбарын тулгамдаж буй асуудал, нийгмийн даатгалын байгууллагаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, судалгааны ажилд эрдэмтэн, судлаачдыг оролцуулах;
  • Нийгмийн даатгалын салбарын хүний нөөцийг бэлтгэх, албан хаагчдыг сургах, мэргэжүүлэх, хиймэл оюун ухаан, компьютер, программ хангамж, сэтгэл судлал болон гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх;
  • Оюутан залуусын ажлын гарааг зөв системтэй бэлтгэх, ажлын байрны дадлагажих хөтөлбөр зохион байгуулах;
  • Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан батлагдсан тогтоол, дүрэм, журмын талаар оюутан, багш, ажилтан албан хаагчдад сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, нийгмийн даатгалын үйлчилгээг сурталчлан таниулах зэрэг юм.

    Нийгмийн даатгалын ерөнхий газар шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран ажиллана

Санамж бичгийн хэрэгжилтийг хангахаар талууд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан хэрэгжилтийг ханган, ажлын үйл явцын мэдээллийг тогтмол солилцож, хяналт тавьж ажиллахаар боллоо. See less

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009