Байр суурь2 мин унших

Б.Түвшин: Хөгжлийн төлөвлөгөө биш зардлын хүсэлт, мөрөөдөл гаргаад байна!

УИХ-ын чуулганы /2026,05,29/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

Яаралтай болон яаралтай биш байдал, бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр гэсэн 5 шалгуур тусгагдаагүй. Дандаа хүслийн жагсаалт оруулж ирсэн. Зардал үр ашгийн шинжилгээ хийгдээгүй. Эдийн засгийн дотоод өгөөжийн хувь хэмжээ тодорхойгүй. Яаж хөгжих нь тодорхойгүй. Кост пенефит анализыг ЗГ-ын аргачлалаар хийгээгүй. Эцсийн дүндээ бага дүнтэй үр ашигтай төслүүд өндөр дүнтэй үр ашиг багатай төслүүд ижил эрэмбэлэгдээд ороод ирсэн. Одоогоор энэ дотроос харж байгаа 37 төсөл хөтөлбөр нь зөвхөн нэг аймаг сумыг хамарсан байх жишээний. Төсвийн хэмжээ багатай, орон нутгийн төсвөөр санхүүжүүлэх боломжтой. Яаралтай бус! Хойшлуулж болох юмнууд зөндөө байна! Бүс нутгийн том төслүүдийн эзлэх хувь байхгүй байна. Зургаа ба түүнээс дээш аймгийг хамарсан төслүүд дөнгөж 11%-тай байна. Хойшлуулж болох төслүүдийн шинжилгээ, эдийн засгийн үр нөлөөг хийгээгүй байна шүү дээ. 124 төслөөс 37 төсөл нь зөвхөн нэг аймаг юм уу нэг сумыг хамарсан. Төсвийн хэмжээ багатай буюу 5 тэрбумаас доош. Орон нутгийн төсвөөр санхүүжүүлэх боломжтой. Яаралтай бус. Эдгээрээс 2028-аас 2029 онд хойшлуулаад 1,2 их наяд төгрөгийг чөлөөлөөд, бүс нутгийн том төслүүдэд чиглүүлэх боломжтой гэж үзэж байна. Олон улсын туршлагаас харахад Өмнөд Солонгост жишээлбэл 1990 онд жижиг жижиг төслүүдээсээ 150 орчмыг хасаад чөлөөлөгдсөн бүс нутгийн том долоохон том төсөл хэрэгжүүлээд л 10 жилийн дотор хөгжчихсөн. Хөгжлийн төлөвлөгөө биш зардлын хүсэлт, мөрөөдөл гаргаад байна. Их хурлын гишүүдийн буруу гээд зарим нь яриад сууж байна. Ийм зарчимгүй юман дээр саналаа өгөхгүй тэгээд яах юм.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009