Үйл явдал1 мин унших
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн мэнд дэвшүүлье

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан энх тайван, аюулгүй байдлын төлөө дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй нийт алба хаагчдадаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Өнөөдөр Монгол Улсын 600 орчим энхийг сахиулагч гурван тивийн долоон улсад үүрэг гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай улсын 23,000 гаруй алба хаагч Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдлын төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан нь бидний бахархал юм.
Түүнчлэн энэ жил Монгол Улс эмэгтэй энхийг сахиулагчдаа НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулж эхэлсний 20 жилийн ой тохиож буй нь онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна. Монгол эмэгтэй энхийг сахиулагчид маань мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, хүмүүнлэг үнэт зүйлсээрээ олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээсээр ирсэн билээ.
Зөрчил, мөргөлдөөний бүс нутагт энх тайван, итгэлцэл, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж буй нийт энхийг сахиулагчдадаа гүн талархал илэрхийлье. Энхийн үйлс ямагт дэлгэрэх болтугай.