Үйл явдал1 мин унших
Дотоодын дрон үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Уулзалтаар оролцогчид нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологийг Монгол Улсад хөгжүүлэхэд тулгарч буй бодит хүндрэлүүд, тухайлбал судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа, технологийн хөгжүүлэлт, хүний нөөцийн чадавхын асуудлыг хөндөн ярилцаж, үндэсний дрон үйлдвэрлэлийн ирээдүйг хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийг дүгнэж, Батлан хамгаалахын сайд Д.Батлут үг хэлэхдээ “Бид зөвхөн хэрэглэгч биш, бүтээгч улс болох зорилтыг дэвшүүлэх ёстой. Үүний тулд хүний нөөц, судалгаа, үйлдвэрлэл гурвыг уялдуулсан бодлого хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Оролцогчид нээлттэй санал солилцох үеэр, судалгааг үйлдвэрлэлтэй холбох, программ хангамж, хиймэл оюун, кибер аюулгүй байдлын чадавхыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, оюутан, залуу инженерүүдийг энэ чиглэлд бэлтгэх шаардлагатай талаар санал нэгдлээ.
Энэхүү уулзалт нь нисгэгчгүй нисэх хэрэгслийн салбарт бодлогын түвшний нэгдсэн чиг баримжааг тодорхойлох, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах суурь алхам болсноор онцлог болов. Цаашид хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг бодлогын баримт бичигт тусган ажиллана.