Үйл явдал1 мин унших
Тактикийн дадлага сургууль зохион байгууллаа

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Элемент ХХК-ий объектод гарсан гал түймрийг унтраах, аврах ажиллагаа зохион байгуулах нь" сэдэвт гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн баталсан "Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 2026 онд зохион байгуулах Гал түймэр унтраах тактик, тархалтын сургууль зохион байгуулах хуваарь"-ийн дагуу тус компанид тактикийн сургуулийг зохион байгуулсан юм.
Тактикийн сургуульд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид хамрагдлаа. Мөн тус сургуулийн хүрээнд "Элемент ХХК"-ий алба хаагчдад гамшгаас хамгаалах сургалтыг дадлагын хамт зохион байгуулан ажиллалаа.



Сэтгүүлч Б.Хонгорсайхан

