Үйл явдал1 мин унших

Израйл улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Израйл улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Боловсролын сайд Л.Энх-Амгалан

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Израил Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Шир Гидеон Мизрахиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Израил Улстай хөдөө аж ахуйн чиглэлээр их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар  санал солилцлоо.

Израйл улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Израил улсын зүгээс хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, богино хугацааны сургалтыг зохион байгуулах боломжтой. Монгол улсын хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа 10 оюутанд жил бүр 11 сарын хугацаатай, цалинтай үйлдвэрийн дадлагад хамрагдах, Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагийн /МАШАВ/ олон улсын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдах боломжтойг онцоллоо6

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Дээд боловсролХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2019
  3. 2015
  4. 2014
  5. 2012